1. “Чи юм идэж уудаг юм уу?” гэдэг үг сонсохгүй
Туранхай байх тийм ч атаархмаар бас биш. Хүмүүсээс сонсох үгс ч үргэлж гоё байдаггүй. “Чи юм идэж уудаг юм уу”, “Байж байгааг нь, чөрийчөөд”, “Хэрзгэр”, “Ясан дээр арьс тохчихсон юм шиг” гээд л. Зэвүү хүргээд ч байгаа юм шиг, иймэрхүү хандлагыг сонсож өнгөрүүлэх хэрэгцээ хэзээ ч гарахгүй.
2. Чин сэтгэлийн хайранд эргэлзэх хэрэггүй
Сайн найзыг маань гадаад яваад 15 кг нэмээд ирэхэд нь хаячихсан өөдгүй залуу байдаг юм. Дараа нь түүнтэй хэд хэдэн удаа тааралдахад байнга л туранхай охидуудтай хамт байсныг нь ч санаж байна. Хэрэв хайрт чинь чамайг энэ чигээр нь хайрлаж, үүрд цуг байхаа амлаж буй бол түүний хайранд бүү эргэлз. Тэр чамайг “навь нарийхан” болсон ч хайрынхаа хэмжээг өөрчлөхгүйгээр жинхэнэ эр хүн шиг байж чадна.
3. Биеийн чинь өөрчлөлт бүр чамд сонирхолтой байна
Туранхай үед 3 кг хасчихсан байхад ч хүмүүс анзаарахгүй. Харин бондгор байж байгаад 2 кг хасахад л өөрчлөлт чамд ч, бусдад ч мэдэгдэнэ. Үүнийг чинь л кайф гэдэг байхгүй юу даа!
4. Бүх төрлийн хувцас ялангуяа Монгол үндэсний дээл биенд чинь сайхан сууж өгнө
Цагаан сар, наадам гээд цөөхөн үеүүдэд л дээл өмсдөг болоод байгаа ч тэр болгонд бондгор хүмүүст л сайхан зохиж харагддаг шүү дээ. Эрт дээр үед ч гэсэн мах шөлтэй бүсгүйчүүд сайхны тоонд бичигдэж, үзэсгэлэн гоогоороо гайхуулдаг байсан. Бусад төрлийн хувцсыг ч гэсэн бондгор бүсгүйчүүд өмссөн шиг өмссөн байдаг шүү дээ.
5. Эрчүүдийн бодлоор
“Мах шөлтэй бондгор бүсгүйчүүдтэй секс хийх нь халуун дулаан, барьцтай мэдрэмж төрүүлдэг. Ёстой л нөгөө “өвөр халуунтай” гэдэг чинь шүү дээ. Бүсгүйчүүд яагаад туранхай болохыг тэгтлээ хүсээд байдгийг нь ойлгодоггүй юм.” / Бат – Оргил, 35 настай /
6. Эгдүүтэй гэж өхөөрдүүлнэ
Харах төдийд л эгдүү, хайр хоёрыг зэрэг хүргэдэг хүмүүс бол “бондгорынхон”. Нялх хүүхэд ч гэсэн бондгор тусмаа л хөөрхөн байдаг ш дээ, тэ? Манай ажлын нэг бүсгүй бидэн дундаа л хамгийн бондгор нь юм л даа. Тэр маань өөрөө л турах юмсан гэж ярьдаг боловч яг үнэндээ бидэнд турчих л юм бол түүний эгдүүтэй бүхэн нь үгүй болчих юм шиг санагддаг. Хацар нь хөөрхөн цулцайгаад л, гар хуруу нь ч бондойчихоод байж байгаа нь бүр нэг эгдүүтэй, тэврээд авчихмаар санагдуулаад байдаг юм.
Үүн дээр нэмээд чи өөртөө сэтгэл хангалуун байдаг бол тэгээд л дийлдэшгүй хүчтэй болно гэсэн үг. Хэн ч чамайг бондгор гэдгээр чинь өөлж гоочилж чадахгүй. Яагаад гэвэл чи байдлыг байгаагаар нь хүлээж авдаг, биеийнхээ давуу талуудыг сайн мэддэг, үүнийгээ ч ашиглаж чаддаг юм чинь аргагүй шүү дээ. Асуудал шийдэгдлээ, бондгор байх гоё!

0 comments:
Post a Comment