Эрүүл мэнд

Шөнө унтуулдаггүй амттаны хүслээ гээж амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоо, дасгал хөдөлгөөн, эрүүл биетэй байхад дурлах болсон нь яах аргагүй энэ хугацаанд олж авсан үнэт зүйл минь байлаа” хэмээн нийтлэлдээ бичээд хагас жил л өнгөрч байна. “Малайзад амьдран суусан тэмдэглэл” нийтлэлийг уншсан хүмүүс энэ юун тухай мөрт болохыг мэдэж байгаа байх л  даа. Би үнэхээр л эрүүл хооллоход дурласаар ирсэн юм шүү. Гэвч эх орондоо сар амьдрахад буцаад л “өнөөх амьдралын хэв маяг”-таа орчихсон юм.

Миний нэрлээд буй “өнөөх амьдралын хэв маяг”-ийн гол шинжүүд:
1. Бид ажил дээрээ дунджаар 8-9 цагийг өнгөрүүлдэг. Үүнээс жинхэнэ бүтээмж бүтээсэн нь долоон цаг байдаг бол бүх үед нь ямар нэгэн байдлаар арааны шүлс асгарам хоолны тухай эсвэл амттаны тухай хамт олноороо ярилцсан байдаг.
2. Ярилцаад ч зогсохгүй хайч, чулуу, даавуудаад нэгнийгээ шоколад, зайрмаганд “гүйлгэдэг”.
3. Үргэлж л ялагддаг болохоор сүүлдээ тэр хүн нь саналаараа л гардаг болсон. 4. Өдрийн туршид ямар нэгэн юм үргэлжлүүлэн идэж л байх ёстой юм шиг санагддаг бөгөөд хоолны талаарх яриа хайртын чинь тухай сэдвийн дараа, заримдаа өмнө нь орохоор их хувийг эзэлдэг.
5. Зогсоо зайгүй иддэгээ өмөөрөхдөө “Хоолны дуршилгүй байснаас л дээр” гэж халхалдаг.
6. Бялуу, зөөлөн кекс, шоколадтай боов харах бүрт амьдрах гэж иддэг биш идэх гэж амьдардаг бус уу гэж чангаар зарламаар санагддаг.
7. Алим, аарцны пирог идэж буйгаа өөрийгөө туранхай байхад оруулсан хувь нэмэр гэж чин сэтгэлээсээ итгэдэг.
8. Толинд хараад таргалснаа мэдрэх ч энэ нь “амттай” хоолны дуршлаас чинь болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.
9. “Би өчигдөр арай л их идсээн” гэж хэлсэн өдрөө бүр түүнээс ч ихийг идсэн байдаг.
10. Туръя гэж боддог ч идэх зуршлаа хаях нь арай л харгис санагдана.
Тийм ээ, энэ бол хоолны дуршил өндөртэй бидэн шиг хүмүүст ерөнхий тохиолддог 10 зүйл. Олон цагаар суудлын ажил хийсэндээ гол бурууг өгч буй бүсгүйчүүдийнхээ дунд ажлын залуу маань “Алим шиг өгзөгтэй болох 30 өдөр”-ийн аянг эхлүүлээгүй бол өмнө нь байснаасаа бүр ихийг нэмчихсэн хэрнээ л халуун ногоотой гахайн махан хуурга амандаа “болгоон” сууж байна байх. Гэхдээ эрүүл хооллолтонд яаж шилжсэн тухайгаа ярихаас өмнө нэг зүйлийг хэлье. Би кола уудаггүй, шарсан төмс иддэггүй, бас ч гэж танагтай дэглэм баригч байсан юм шүү.

0 comments:

Post a Comment